Өмнөговь аймгийн Цогтцэций сумын оршин суугчид болон тус бүс нутагт амьдарч буй малчдын амьжиргааны түвшин, нийгэм болон байгаль орчинд уул уурхайн салбар түүний дагалдах үйлвэрлэл үйлчилгээний зүгээс нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, нөлөөллийг тооцох зорилготой. Ингэж тооцоолсоноор сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчид болон оролцогч талууд хамтран ажиллах, шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлохыг зорилоо.