Аудитын эрсдлийг тэг хүртэл бууруулах практик зам байхгүи. Хэр зэргийн эрсдэл байж болохыг тодорхойлсон аудиторын үнэлэлт нь хэрэглэгчийн итгэл найдвараар хийгдэх хүлээн зөвшөөрөхүйц бизнесийн шийдвэр юм. Хэрэглэгчдийн хувьд бол аудиторын дүгнэлт бол мэрэгжлийн стандартыг дагаж мөрдсөн өөрийнхөө дүгнэлтийг батлах хангалттай нотолгоонуудыг цуглуулсан гэдгийг харуулдаг. Аудитор нь хэрэглэгчийн найдварыг хангахын тулд алдаатай дүгнэлтэнд хүрэх эрсдлийг хамгийн бага байхаар аудитын төлөвлөлтийг хийх хэрэгтэй.