Татвараа өөрөө тодорхойлон төлөх систем нь хуулийг хэний ч шахалтгүй сайн дурын үндсэнд сахин биелүүлэх агуулгыг илэрхийлнэ. Энэ нь хуулийн дагуу өөрт ногдох татвараа тодорхойлон төлөх, тайлагнах үүргээ хэрэгжүүлэх тул татвар төлөгчдөд төлөөгүй, тайлагнаагүй бол хариуцлага хүлээх эрсдэл ирнэ.