Татварын харилцаа нь төр, татвар төлөгчийн хүрээнд явагдана. Монгол улсын үндсэн хуулинд заасан иргэнийхээ өмнө төрийн хүлээх үүрэг /19-р зүйлийн 1-р заалт/, иргэн нь төрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүргийн /17-р зүйл/ нэг илрэл нь татварын харилцаагаар илрэх бөгөөд эцсийн хэмжүүр нь татварын тогтолцоо тэгш шударга, үр ашигтай байх зарчим юм.