Татварын харилцаа нь төр, татвар төлөгчийн хүрээнд явагдах шууд харилцааны хэлбэрээр хэрэгжиж ирлээ. Монгол улсын үндсэн хуулинд заасан иргэнийхээ өмнө төрийн хүлээх үүрэг, иргэн нь төрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүргийн нэг илрэл нь татварын харилцаагаар илрэх бөгөөд эцсийн хэмжүүр нь татварын тогтолцоо тэгш шударга, үр ашигтай байх зарчим юм.