Зарим үед бид гайхамшигтай саруул, бүтээлчээр боддог бол бусад үед бидний санаа бодол хүлээстэй, улиг болсон, бүр тэнэг ч юм шиг санагдах нь бий. Хэдий бидний амьдралд сайн сайхан ахиц дэвшил гарах эсэх нь оюун ухаан маань бүрэн хүчин чадлаараа ажиллах эсэхтэй шууд хамааралтай ч, бид бодлынхоо чанарыг удирдах, нөлөөлөх арга зам байдаггүй гэж санадаг. Бид оюун ухааныхаа ажиллаж буй үйл явцад анхаарал хандуулж, хамгийн шилдгээр нь ажиллахад зориулсан оюуны дасгал хийснээр бодох чадвараа сайжруулж чадна. Энэхүү номд оюун ухааны тань илүү сайн талыг олж нээх, оюун ухаан дээд цэгтээ ажиллах үеийг анзаарч, танин мэдэх дасгалууд бий. Сэтгэлд таатай, шаардлагатай бодлуудаа гэнэт ухан самгардах бус, системтэйгээр ургацаа хураах мэт хурааж сурах нь зүйтэй