Хатагины Го.Аким хүндэтийн ээлжит номын анхны уншигч болох хувь дахин тохиолоо. Тэнгэрээс залрагсдын "мөр"-ийг "Тэнгэрийн хүүхдийн наадгай"-гаар мөшгөхүй хэмээх энэхүү бэсрэг ном судлаач биднийг, жирийн уншигч хэн болгоныг аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах, ойлгохыг эрмэлзэхийн сэтгэгдлийг өөрийн эрхгүй үлдээсэн ном болжээ. Хүн төрөлхтөн, тэдний салшгүй хэсэг бидний монголчуудын үе үеийн түүхэнд Тэнгэр, одот ертөнцийг танин мэдсэн, ойлгодог байсан олон үйл явц өнгөрсөн түүхэнд болсоор байсныг түүхэн олон энэ баримтаар маш тодорхой харуулжээ.