Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
XX зууны Монгол улс гадаад харилцаа I

Ц.Батбаяр

XX зууны Монгол улс гадаад харилцаа I

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Он цаг улирах тутам түүхэн үйл явдлын ач холбогдол улам бүр тодрохын хамт мөн чанар нь алдагддаг талтай. Үүнтэй адил 1911-1919 оны Богд хаант Монгол Улсын түүхийн хуудсыг эргүүлэн уншихад олон чухал үйл явдлын огцом өрнөл буурал, тэдний харилцан хамаарал шатарчдын нүүдлийг өөрийн эрхгүй санагдуулна. Дөнгөж тулгар улсаа тунхагласан Монголыг умард хөрш хаант Орос болон өмнөд хөрш Дундад Иргэн улс хоёр шатрын хүү мэт үзэж өрөг өрнө. Гэвч Монгол, Төвдөд ашиг сонирхол бүхий Их Британи, Франц, Герман, Япон мэтийн бусад их гүрнүүдийг тоомсорлохгүй байх аргагүй байв. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш гүрний ялангуяа хаант Оросын зүгээс нүүж байгаа нүүдэл бүрийн цаана энэ нүүдлийг бусад их гүрнүүд хэрхэн хүлээн авах бол гэсэн тооцоо байсныг маргах аргагүй.
# гадаад харилцаа