А.Шартолгойн зохиол бүтээлд голлох байр суурийг Равжаа хутагт эзэлдэг. Тэрээр олон жилийн судалгааны ажилдаа тулгуурлан Говийн догшин ноён Хутагтын тухай "Д.Равжаагийн амьдралын мөчлөг", "Равжаа-театр-Саран хөхөө" судалгааны бүтээл туурвисан нь Равжаа судлалын эрдэмтэн, судлаачдын анхаарлыг эдүгээ ч татсаар байна. Зохиолч ухаарал, эгээрэлтэй зэрэгцэн авирлаг аашлаг бичлэгтэйг нь чонын тухай хэд хэдэн бүтээлээс нь харагддаг. Харин энэ удаад "Туульсын цэнхэр хязгаар" гэх баринтаг задлаагүй драмын найраглалын шинэ номоо уншигч танаа өргөн барьж байна.