НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ESAN цахим номын сангийн сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх, контент нийлүүлэх, контент борлуулахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  • 1.1 Хэрэглэгч нь ESAN цахим номын сангийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр веб сайтаар үйлчлүүлэх, контент худалдан авах эрхтэй болно.
  • 1.2 www.esan.mn веб сайтад байгаа контентууд нь үнэгүй, гишүүнчлэлийн, багцын, төлбөртэй гэсэн төрөлд хуваагдана.
  • 1.3 “Үнэгүй” контентийг ESAN цахим номын сангийн сайтад бүртгэлтэй бүх хэрэглэгчид хязгааргүй эрхтэйгээр ашиглах боломжтой.
  • 1.4 “Гишүүнчлэл” төрөлд хамаарах контентуудыг гишүүнчлэлийн эрхээ баталгаажуулж, хандах эрх авсан хэрэглэгч ашиглах боломжтой.
  • 1.5 Зохиогчийн хүсэлтээр системд төлбөртэйгээр тавигдсан “Багцын” болон “Төлбөртэй” төрөлд хамаарах контентуудыг зөвхөн тухайн контентийг худалдаж авсан хэрэглэгч ашиглах боломжтой.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ, КОНТЕНТ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  • 2.1 Цахим номын сангийн лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.
  • 2.2 Веб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгч, контент нийлүүлэгчдийн хувийн мэдээлэл, төлбөр тооцоо, худалдан авалт болон борлуулалтын мэдээллийн нууцлалыг ESAN цахим номын сан бүрэн хариуцна.
  • 2.3 Хэрэглэгч болон контент нийлүүлэгчид веб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ номын захиалга, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  • 2.4 Хэрэглэгч болон контент нийлүүлэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  • 2.5 Хэрэглэгч нь системд нэвтрэхээс өмнө бүртгүүлж, үйлчилгээний гэрээг онлайнаар баталгаажуулсан байна. Контент нийлүүлэгч нь хамтран ажиллах гэрээг цаасан болон онлайн хэлбэрээр хийж болно. Онлайн гэрээ хийсэн контент нийлүүлэгчид орлого хуваарилагдах бол эхний гүйлгээ шилжихийн өмнө биеэр ирж, гэрээгээ албан ёсоор баталгаажуулах шаардлагатай.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛБӨР ТООЦОО

  • 3.1 ESAN-д бүртгэлтэй бүх хэрэглэгчид ҮНЭГҮЙ контентийг хязгааргүй ашиглах эрхтэй.
  • 3.2 Гишүүнчлэлийн суурь хураамжаа төлж, эрхээ баталгаажуулсан хэрэглэгчид “Үнэгүй” төрөлд хамаарах бүх контентуудыг болон “Гишүүнчлэл” төрөлд хамаарах контентуудыг ашиглах эрхтэй. Гишүүнчлэлийн эрхийн сарын суурь хураамжийг сараар, улирлаар, хагас жилээр болон нэг жилээр төлж, хугацаанаас хамаарсан төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Гишүүнчлэлийн багцТөлбөрНэвтрэх эрхийн хугацаа
Сар5,000төг30 хоног
Улирал15,000төг3 сар
Хагас жил28,000төг6 сар
Бүтэн жил50,000төг12 сар
  • 3.3 ESAN цахим номын сан нь “Багцын” болон “Төлбөртэй” төрөлд хамаарах контентуудыг Контент нийлүүлэгчийн тогтоосон үнээр хэрэглэгчид хүргэнэ. Хэрэглэгч “Багцын” болон “Төлбөртэй” контентийг худалдан авч ашиглана.
  • 3.4 Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө онлайнаар төлнө.

ДӨРӨВ. КОНТЕНТ НИЙЛҮҮЛЭГЧИД ХУВААРИЛАХ ОРЛОГО

  • 4.1 Контент нийлүүлэгч нь өөрийн бүтээлийг ESAN сайтад оруулахдаа үнэгүй, гишүүнчлэлийн, багцын, төлбөртэй /дан/ гэсэн төрлүүдээс сонгож оруулна.
  • 4.2 Контент нийлүүлэгч үнэгүй төрөлд хамаарах контент оруулсан бол орлого хуваарилагдахгүй ба гишүүнчлэлийн, багцын эсвэл төлбөртэй төрөлд оруулсан контентуудаас өөрт ногдох орлогыг хүлээн авах эрхтэй.
  • 4.3 “Багцын” болон “Төлбөртэй” контентийн үнийг Контент нийлүүлэгч өөрөө тогтооно. Контентийн үнэ нь зах зээлийн жишиг үнэд нийцсэн, хэвлэлийн зардлыг хассан дүн байна.
  • 4.4 Контент нийлүүлэгчид дараах зарчмаар орлого хуваарилагдана.
ТалуудҮнэгүйГишүүнчлэлБагцТөлбөртэй /дан/
ESAN0%70%30%30%
Контент нийлүүлэгч0%70%70 %70 %

ТАВ. БИЛЛИНГ

  • 5.1 Контент нийлүүлэгчдэд хуваарилагдах орлого (НӨАТ-гүй дүн)-ыг дараах аргаар бодно.
  • 5.2 Сарын суурь хураамж төлж гишүүнчлэлийн эрхээр контент уншсан үед:

SF x S = TR
SF (subscription fee) – сарын суурь хураамж
S (subscriber) – гишүүнчлэлийн эрхтэй хэрэглэгч
TR – нийт орлого
TV – Нийт уншсан контентийн тоо
CPV – Контент нийлүүлэгчийн контентуудаас уншсан тоо
RP – Контент нийлүүлэгчид ногдох орлого

TR /1.1 x 30% x (CPV/TV) = RP

Сарын дундуур суурь хураамж төлсөн хэрэглэгчийн төлбөрийг календарийн хоногт хувааж 1 өдөрт ногдох орлогод шилжүүлж тооцно.

  • 5.3 “Багцын” болон “Төлбөртэй” контент худалдан авсан үед:

P – Худалдсан үнэ
RP (Royalty payment) – Контент нийлүүлэгчид ногдох орлого

P/1.1 x 70%= RP

  • 5.4 Биллингийн цикль
    Бүтэн сараар биллингийн хугацаа тооцогдоно. Дараа сарын 01-03-ны дотор биллинг бодож гаргана.
NoСарХоногСарХоног
1Нэгдүгээр сар31 хоДолоодугаар сар31 хо
2Хоёрдугаар сар28/29 хоНаймдугаар сар31 хо
3Гуравдугаар сар31 хоЕсдүгээр сар30 хо
4Дөрөвдүгээр сар30 хоАравдугаар сар31 хо
5Тавдугаар сар31 хоАрваннэгдүгээр сар30 хо
6Зургаадугаар сар30Арванхоёрдугаар сар31 хо