Монгол хэлний их тайлбар толь
[alba , alban]
алба (н)
Тайлбар
- улсын буюу албан газрын ажил, үйл; албаны хүн (албан хаагч); алба хаших (албан хаах); албан цаг (алба гүйцэтгэвэл зохих хэмжээт цаг); алба залгуулах(. оногдсон албыг гүйцэтгэх б. юмыг ёс төдий хуумгай хийх); албаны хэрэг (албаны газар эрхэлбэл зохих хэрэг); албан ял (албан хариуцлага алдсанд оногдсон ял шийтгэл).
- я р и а захирах тушаах журмаар заавал гүйцэтгэх үүрэг.
- нийтэд оногдуулан гаргах татвар; алба авах; албан татвар; алба татах; алба гаргах; алба өгөх, алба барих (өөр улсын хүн, өөрсдийн газар орноос гарах сайн эд юмыг хүргэн ирэх, бас алба өгөхийг хүндэтгэн алба барих гэдэг); алба гувчуур (ард олноос тэсгэн авцгаах алба татвар); алба хугацах (ногдол албыг хасах, хөнгөтгөх).
- улсын хамаатай зүйл; албаны тариалан (а. улсаас эрхлэн байгуулсан тариалан; б. урьдын цагт зах хязгаарын цэргүүдийн үйлдэх тариалан); албан сургууль (улсын сангаас бүх хэрэглэгдэхүүнийг гаргаж, улсаас эрхлэн байгуулсан сургууль).
☆ алба өнгөрөөх (а. алба залгуулах; б. ажил үүргийг ор нэр болгох); алба үглэх (а. албан тушаалаас чөлөө гуйх; б. ногдсон албан татвар ихдэв гэж хөнгөтгөл гуйх); албаны хувцас (дүрэмт хувцас, сургууль цэрэг зэрэг албаны хүмүүсийн өмсөх тусгай хувцас).
Жишээ өгүүлбэр
улсын алба
цэргийн алба
албанд томилогдох
алба ахуй
өртөөний алба
би заавал энд байх албатай биш
албан журмын тээвэр
тэх нь алба уу
албан мэдээ
албан сэтгүүл
албан ёсны баримт