ТУСЛАМЖ
Танд юугаар туслах вэ?
Ашиглах заавар болон түгээмэл асуулт хариултыг нэг дороос хайж, олоорой.
Бүртгүүлэх, нэвтрэх
- 1Дэлгэцийн баруун дээд буланд байрлах «Нэвтрэх» товч дээр дарна.
- 2Нээгдсэн цонхны «Бүртгүүлэх» хэсэгт нэвтрэх нэр, и-мэйл хаяг, нууц үгээ оруулж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрнө.
- 3«Бүртгүүлэх» дарснаар бүртгэл үүсч, та шууд нэвтэрсэн байдалтай үлдэнэ. Дараа удаад и-мэйл хаяг, нууц үгээрээ нэвтэрнэ.
Бүтээл хайх
- 1Нүүр хуудасны хайлтын талбарт бүтээлийн нэр, зохиогч эсвэл түлхүүр үгээ бичнэ.
- 2Enter товч эсвэл «Агуулгаас хайх» дээр дарж хайлтыг эхлүүлнэ — гарчиг болон бичвэрийн агуулгаас хайсан илэрц гарч ирнэ.
- 3Илэрц олон бол доод талын хуудаслалтаар үргэлжлүүлнэ. Хайлт хаягт хадгалагддаг тул холбоосоо хуваалцаж, буцаж орсон ч үр дүн хэвээр байна.
Бүтээл унших
- 1Сонирхсон бүтээлийнхээ зураг эсвэл гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хуудсанд орно.
- 2«Унших» товч дарснаар цахим хувилбар (PDF эсвэл EPUB) уншигч дээр нээгдэнэ.
- 3Худалдан авахаас өмнө «Эхний хуудсуудыг үнэгүй үзэх» сонголтоор бүтээлтэй танилцаж болно.
Бүтээл сонсох
- 1Дэлгэрэнгүй хуудсанд «Сонсох» товч харагдвал тухайн бүтээл аудио хувилбартай гэсэн үг.
- 2Товч дээр дарахад тоглуулагч дэлгэцийн доод хэсэгт нээгдэх бөгөөд өөр хуудас руу шилжсэн ч сонсголт тасрахгүй.
- 3Аудио товч харагдахгүй бол тухайн бүтээл аудио хувилбарт шилжээгүй, эсвэл томьёо, хүснэгт ихтэй тул аудио форматад тохироогүй байж болно.
Бүтээл худалдан авах
- 1Худалдан авах гэж буй бүтээлийнхээ цахим эсвэл аудио хувилбарыг сонгоно.
- 2«Худалдаж авах» товч дээр дарж, и-баримтаа хувь хүн эсвэл байгууллагаар авах сонголтоо хийнэ.
- 3Төлбөрийн хэрэгслээ сонгож төлбөрөө төлмөгц бүтээл тань дээр нээгдэж, «Унших» товч идэвхжинэ.
Багц, гишүүнчлэл авах
- 1Баруун дээд буланд байрлах цэсний «Гишүүнчлэл» хэсэг рүү орно.
- 2Хугацаа болон үнийн дүнгээр нь тохирох унших багцаа сонгоод «Багц сонгох» товч дээр дарна.
- 3Төлбөрөө төлснөөр багц идэвхжиж, түүнд багтсан бүтээлүүдийг хугацааных нь туршид нэмэлт төлбөргүй унших, сонсох боломжтой.
Судлаачийн булан
- 1Уншиж буй бүтээлээсээ хэсэг тэмдэглэн онцлох, тэмдэглэл бичих, эшлэл үүсгэх боломжтой.
- 2Эшлэл үүсгэхдээ загвараа (одоогоор APA 7-р хэвлэл) сонгож шаардлагатай талбаруудыг бөглөхөд «Ном зүй» болон «Бичвэр доторх эшлэл» хоёул автоматаар үүснэ.
- 3Хадгалсан онцлол, тэмдэглэл, эшлэлүүд «Судлаачийн булан» хэсэгт хавтсаар эмхлэгдэнэ — тэндээс хуулах, засах, устгах, бусадтай хуваалцах боломжтой.
Профайл, тохиргоо
- 1Баруун дээд буланд байрлах профайлаа дарж «Профайл» хуудас руу орно.
- 2Хэрэглэгчийн мэдээлэл, профайл зураг, нууц үгээ энэ хуудаснаас шинэчилнэ.
- 3«Миний сан», «Миний эрх», «Төлбөрийн түүх» хэсгүүд удахгүй нэмэгдэнэ.
Хариулт олдсонгүй юу?
Манай багтай шууд холбогдоорой — ажлын өдрүүдэд бид түргэн хариу өгнө.