Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит

esan

ЭРХ ЗҮЙ

Үйлчилгээний нэгдсэн нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2024 оны 1 сарын 22

Ерөнхий зүйл

1

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид «Үйлчилгээний нөхцөл» гэх нь) нь хэрэглэгч та болон «И ЭС ЭЙ ЭН» ХХК (цаашид «ESAN», «бид» гэх)-ийн хооронд байгуулсан гэрээ болно. Та Esan систем (https://esan.mn/)-ийг ашигласнаар энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2

ESAN нь хэрэглэгчдэд цахим хэлбэрээр бүтээлийн ижилсэл, давхардал, эшлэл болон эх сурвалжийн шалгуур хийх үйлчилгээг (цаашид «Үйлчилгээ» гэх) үзүүлнэ.

3

Энэхүү Үйлчилгээ нь цахим бөгөөд байнгын ажиллагаатай платформ бөгөөд хэрэглэгч нь системийн багц, эрхийн түвшин, төлбөрийн төрлөөс хамааран өөр өөр хүрээнд шалгуур хийх боломжтой байна.

4

«ESAN», платформын нэр, лого, загвар, программ, код, бүтцийг хуулах, дуурайлган ашиглах, ямар ч хэлбэрээр хуулбарлахыг хориглоно.

5

Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд хэрэглэгч болон ESAN хамтран хяналт тавина.

Хэрэглэгчийн төрөл, бүртгэл

1

Системд хоёр төрлийн хэрэглэгч байна:

  • Энгийн хэрэглэгч
  • Байгууллагын эрхтэй хэрэглэгч
2

Энгийн хэрэглэгч нь

3

Хувь хүн өөрийн цахим хаягаар бүртгэл үүсгэнэ.

4

Хэрэглэгч нь бүтээлээ системд байршуулж тооцоологдсон төлбөрийн дүнг төлснөөр хуулбарлалт шалгуулах боломжтой болно.

5

Энгийн хэрэглэгч нь шалгуурын үр дүнг систем дээр харах боломжтой боловч тайлан татах эрхгүй байна.

6

Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулах, нууц үгээ хамгаалах үүрэгтэй бөгөөд мэдээлэл буруу, гадагш алдагдсанаас үүсэх эрсдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

7

Байгууллагын эрхтэй хэрэглэгч нь

8

Байгууллага нь ESAN-тай байгуулсан гэрээний үндсэн дээр байгууллагын админ эрх авна.

9

Байгууллагын админ нь өөрийн багийн хэрэглэгчдэд байгууллагын дотоод эрх үүсгэнэ.

10

Байгууллагын хэрэглэгчдийн хийсэн шалгуурын тоо, ашиглалтын хэмжээ дээр үндэслэн ESAN нь төлбөрийн нэхэмжлэл үүсгэнэ.

11

Байгууллагын хэрэглэгчид хураангуй болон дэлгэрэнгүй тайлан татах эрхтэй байна.

Зохиогчийн эрх ба аюулгүй байдал

1

Системд шалгуулах зорилгоор оруулсан бүх бүтээл нь тухайн зохиогчийн оюуны өмч байна.

2

ESAN-ийн программ, код, бүтэц, загвар нь «И ЭС ЭЙ ЭН» ХХК-ийн оюуны өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулах, өөрчлөх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

3

Хэрэглэгчид системийг ашигласнаар ESAN-аас аливаа программ, үйлчилгээ, шалгуурын үзүүлэлтийг туйлын үнэн эсвэл шүүхийн үнэлгээ гэж ойлгох, ашиглах, дамжуулах онцгой эрх эдлэхгүй.

4

Хуулбарлалт шалгуурын тайлан нь тухайн бүтээлийг «зөв» эсвэл «буруу» гэж тогтоодоггүй. Зөвхөн ESAN-д хадгалагдсан өмнөх бүтээлүүдтэй техникийн харьцуулалт хийж байгаа мэдээллийн тайлан болно.

5

Хэрэглэгчийн оруулсан бүтээл нь системийн сан (storage)-д зөвхөн тухайн байгууллагын шалгуурын бүртгэл болон нотолгооны зорилгоор хадгалагдана. Тус бүтээл нь цаашид өөр хэрэглэгчийн шалгуурт оролцохгүй, харьцуулах сан руу орохгүй.

6

ESAN нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах техникийн болон менежментийн шаардлагатай арга хэмжээг авдаг боловч бүх төрлийн цахим халдлагаас 100% хамгаалалт баталгаажуулах боломжгүйг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

Төлбөр, үйлчилгээний эрх

1

Энгийн хэрэглэгч шалгуур хийх бүртээ тогтоосон үнээр төлбөр төлнө. Төлбөр төлсний дараа үйлчилгээг авах эрх нээгдэнэ.

2

Байгууллагын үйлчилгээнд байгууллагын хуваарийн дагуу сарын эсвэл улирлын хэрэглээний үндсэн дээр ESAN төлбөрийн нэхэмжлэл илгээнэ.

3

Системийн үнэ нь НӨАТ болон банкны картын шимтгэл багтсан эцсийн үнээр тооцогдоно. Гадаад карт ашигласан тохиолдолд тухайн банкны нэмэлт шимтгэл нэмэгдэж болно.

4

Хэрэглэгч үйлчилгээ авснаас хойш ашиглаагүй тохиолдолд төлбөр буцаах, дараа сард шилжүүлэх үндэслэл болохгүй.

5

Хууль бус үйлдэл, системд халдах оролдлого, хуулбар гаргах гэх мэт зөрчил илэрсэн нөхцөлд төлбөр буцаахгүй.

Гэрээ дуусгавар болох, хариуцлага

1

Хэрэглэгч болон ESAN-ийн хоорондын харилцааг Монгол Улсын холбогдох хуулиар зохицуулна.

2

Хэрэглэгч дараах тохиолдолд эрхээ хасуулах боломжтой:

  • Системийн мэдээллийг хуулбарлах
  • Програмд халдах
  • Бусдын эрхээр ашиглах
  • ESAN-д хохирол учруулахуйц үйлдэл хийх
3

ESAN нь хэрэглэгчийн бүртгэлийг хаах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдээлэх эрхтэй.

4

ESAN нь шаардлагатай тохиолдолд системийг хэсэгчлэн эсвэл бүрэн өөрчлөх, зогсоох боломжтой бөгөөд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх үүрэггүй.

5

Хэрэглэгчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт

1

ESAN нь үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилгоор тодорхой заалтыг өөрчлөх эрхтэй.

2

Шинэчилсэн нөхцөлийн огноог Үйлчилгээний нөхцөлийн эхэнд тусган мэдээлнэ.

3

Хэрэглэгч системийг ашигласан хэвээр бол шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4

ESAN нь системийн үнэн зөв ажиллагаа, шинэчлэл, үнийн бодлого, хөнгөлөлт, нэмэлт үйлчилгээний талаарх мэдээллийг бүрэн хариуцна.

Холбоо барих

1

ESAN нь хэрэглэгчдэд заавар, тусламжийг цаг алдалгүй үзүүлэх үүрэгтэй.

2

Хэрэглэгч системтэй холбоотой санал, гомдол, шинэ санал, боловсронгуй болгох хүсэлт илгээх эрхтэй.

3

Холбоо барих:

  • Утас: 7000-0892
  • Веб: esan.mn
  • И-мэйл: contact@esan.mn

Хариулт олдсонгүй юу?

Манай багтай шууд холбогдоорой — ажлын өдрүүдэд бид түргэн хариу өгнө.